Japan Auto Trading

AUTO TRADING BUSINESS BLOG of MONGOLIA

Банжиг блог дахин ажиллаж эхэллээ

2011-03-04 13:13:59

Банжиг блог дахин ажиллаж эхэллээ. Хамгийн сүүлд бекап хийж авсан маань хэрэг боллоо. Гэхдээ зарим зурагнууд харагдахгүй байх юм. Зурагнууд нь хуучинтай устсан бололтой. Шинэ мэдээ мэдээллийг Банжигаас аваарай. http://autotrading.bblog.mn

Нийтэлсэн : JAT | Уншсан (243) | Сэтгэгдэл ( 2 ) | Дэлгэрэнгүй

Сар шинийн мэнд

2011-02-06 22:55:24

Сар шинийн мэнд. Японы авто аукционууд ажиллаж эхэлнэ. Toyota Prius, Toyota Raum, Toyota IST-tei чингэлэгийг Кобе хотоос ачих ажлыг хийж байна. Дараагийн чингэлэгт мөн суудлын тэрэг хийх хүн байвал хандаарай. Corolla дээр үнэ хаяж байна.

Ангилал : Аукционоос худалдан авах | Нийтэлсэн : JAT | Уншсан (377) | Сэтгэгдэл ( 15 ) | Дэлгэрэнгүй

Шинэ оны мэнд

2010-12-31 11:28:44

Ганзага нийлсэн бүх хүмүүстээ болон блогчиддоо шинэ оны мэнд. Сайхан баярлаарай. Японы авто аукционууд амарсан байгаа. ирэх долоо хоногоос нааш ажил эхлэхгүй. Нэг мэдээ дуулгахад манай блог ашгийн төлөө болсон үүнээс хойш, түүнээс цааш. Хамтарч ажиллая гэж бизнес санал ирүүлсэн хүмүүст талархлаа. Одооноос эхлээд Гаруда компани болон та бүхэнд үйлчлэхээр боллоо. Бүх мэдээллийг нээлттэй ил тод, найдвартай, шударга, шуурхай хүргэхийг хичээх болно шинэ оноос эхлэн. Сайхан баярлаарай.

Ангилал : Аукционоос худалдан авах | Нийтэлсэн : JAT | Уншсан (210) | Сэтгэгдэл ( 9 ) | Дэлгэрэнгүй

Японы хуучин автомашины аукционоос Приус авах хүмүүс наашаа

2010-12-17 11:56:46

Манай блог уншигчид хоёр Toyota Prius нэг Toyota Corolla худалдан авахаар үнэ хаяж байна. нэг седан хийх зай байгаа тул авах хүмүүс хандаж болно шүү ойрын хугацаанд. Ийнхүү манай блог уншигчдийн дөрөв дэх чингэлэг бүрдэж байна. Мөн тав дах чингэлэгт ганзага нийлэх хүмүүс эхнээсээ бүрдэж байна. Нэг дизель автомат Land Cruiser 80 автомашин авахаар дэнчингийн мөнгөө өчигдөр шилжүүлсэн. Даваа гаригаас эхлэн дуудлага худалдаанд үнэ хаяж эхлэнэ. Тав дах чингэлэгт жийп хийх хүн байвал хандаж болно. Hilux, Rav4 хийх юмсан гэж байсан хүмүүс эргэж хандаарай.

Ангилал : Аукционоос худалдан авах | Нийтэлсэн : JAT | Уншсан (905) | Сэтгэгдэл ( 18 ) | Дэлгэрэнгүй

Toyota Raum зарна

2010-12-16 10:28:03

90 мянган км гүйлттэй. Орж ирээд 3 жил болж байгаа. Цэмбэгэр эдэлсэн Toyota Raum зарна. Тахир дутуу хүн унах тусгай тоноглолтой. Буулгаад энгийн, хөлөөр унасан ч болно.  Утас 99124686.

Ангилал : Аукционоос худалдан авах | Нийтэлсэн : JAT | Уншсан (427) | Сэтгэгдэл ( 2 ) | Дэлгэрэнгүй

Приус ачуулах хүмүүс наашаа

2010-12-01 14:18:31

Доллар йений ханш одоогоор 82 гэж бодож байна. Түүнээс гадна Япон дах зардал маань үүнтэй холбоотой буурсан гэж байна. Йокохама орчмын аукционоос авбал 70 мянган йен, бусад аукционоос авбал 80-90 мянган йен болж байгаа гэсэн таатай мэдээ байна. дээд тал нь 90 мянган йен байхнээ. Өнөөдөр Саппоро аукционд 2000-2001 оны Приус 130-150 мянган йенээр зарагдлаа. Ганзага нийлэх хүмүүс наашаа.

Ангилал : Аукционоос худалдан авах | Нийтэлсэн : JAT | Уншсан (516) | Сэтгэгдэл ( 13 ) | Дэлгэрэнгүй

Автомашины импортын онцгой албан татварыг нэмэх саналыг буцаажээ

2010-11-22 12:29:35

Зурагтаар ярихдаа нэг юм яриад, кноп дарахдаа өөр кноп дарчдаг улсууд шүү. Больсон хойно нь л болилоо гэхээс

УИХ дахь МАН-ын бүлэг өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт хуралдаад Засгийн газраас өргөн мэдүүлсэн Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг буцаах шаардлагатай” гэж үзсэн байна. Одоогоор энэхүү саналаа албан ёсоор Засгийн газарт хүргээгүй байгаа юм байна.

Төсвийн орлогыг бүрдүүлэх зорилгоор Засгийн газар ирэх оны нэгдсэн төсвийг дагалдуулан хэд, хэдэн хуулийн төсөл өргөн барьсны дотор энэхүү Онцгой албан татварын тухай хуулийн төсөл байсан юм. Түүнд зааснаар долоогоос дээш настай авто машины Онцгой албан татварыг одоогийнхоос хоёр дахин нэмэгдүүлэхээр зааж, ингэснээр нэгдсэн төсөвт 10.5 тэрбум төгрөгийг төсвийн орлогод төвлөрүүлнэ гэж тооцоолоод буй гэнэ.

Ангилал : Аукционоос худалдан авах | Нийтэлсэн : JAT | Уншсан (272) | Сэтгэгдэл ( 3 ) | Дэлгэрэнгүй

Японоос Приус ачна

2010-11-20 19:25:08

Онцгой албан татвар төлдөггүйгээр нь Toyota Pruis автомашин авах хүн байвал хамтарч чингэлэг авна. Одоогоор приус авах хоёр блогчин байна. Манай дөрөв дэх чингэлэг дан приусээр бүрдүүлнэ.

Өнөөдөр Йокохама авто аукционд 200 мянган йенээр зарагдсан 2000 оны Toyota Prius. Buy price дээр Япон дах зардал 110 мянган йен нэмэгдэнэ. Энд ирсэн хойно гааль, тээврээ төлөөд авна.

Ангилал : Аукционоос худалдан авах | Нийтэлсэн : JAT | Уншсан (879) | Сэтгэгдэл ( 9 ) | Дэлгэрэнгүй
 1 2 3 4 5 6 7 8 9 >